Жирийн нэг ном уу?
Жирийн нэг ном уу?
«Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд ... тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» (2 ТИМОТ 3:16, 17).
БИБЛИЙН талаарх энэ үгтэй санал нийлдэггүй хүн бас байдаг. Та юу гэж боддог вэ? Таны бодлоор Библи ...
• Уран зохиолын ном уу?
• Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шашны судруудын нэг үү?
• Ёс суртахууны хүмүүжил олгох үлгэр домгийн ном уу?
• Бурхны Үг үү?
Үүнээс үүдээд та «Миний юу гэж бодох чухал уу?» гэж бодож болох юм. Библид «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» гэж байдаг (Ром 15:4). Тэгэхлээр, Библи бол хүмүүс биднийг сургах, урамшуулах, бидэнд найдвар өгөхийн тулд бичигдсэн ном гэдэг нь тодорхой байна.
Хэрэв Библи жирийн нэг зохиолын ном эсвэл шашны судар, тэгэхдээ бүр таны зөв гэж бодож явдгаас өөр зүйлийг сургадаг байсан бол та сургаалд нь итгэж, гэр бүлийнхээ амьдралд удирдлага болгох байсан уу? Библи үлгэр домгийн ном байсан бол амлалт нь танд урам зориг хайрлаж, найдвар төрүүлэх байсан гэж үү?
Олон сая хүн Библийг нямбай судлаад Бурхны Үг мөн гэдэгт итгэх болжээ. Ямар учраас итгэсэн юм бол оо? Библи бусад номоос ямар ялгаатай вэ? Дараа дараагийн өгүүллээс Библийн таван онцлогийг авч үзье.