Зөвлөгөө нь ач тустай
Зөвлөгөө нь ач тустай
«Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» (ДУУЛАЛ 119:105).
БИБЛИ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ? Шилдэг бүтээлд тооцогддог ном зохиол байдаг ч тэдгээрийг амьдралын удирдлага заавар гэж үзэхэд бэрх. Орчин үеийн гарын авлагуудыг ч байнга шинэчлэх шаардлага гардаг. Харин эрт үед Библид бичигдсэн «зүйлс нь биднийг сургахын тулд» ажээ (Ром 15:4).
ЖИШЭЭ: Библи анагаах ухааны бүтээл биш боловч эрүүл мэндэд тустай олон зөвлөгөө өгдгийн заримыг сонирхъё. «Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг» (Сургаалт үгс 14:30). «Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ» (Сургаалт үгс 18:1). «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» гэж Библид байдаг (Үйлс 20:35).
СУДАЛГАА ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Тайван байх, хүнтэй дотносон нөхөрлөх, өгөөмөр байх нь эрүүл мэндэд тустай. Нэгэн сэтгүүлд «Огцом уурладаг хүн уураа барьдаг хүнийг бодвол цус харвах магадлал хоёр дахин их байдаг» гэж бичжээ («The Journal of the American Medical Association»). Австралид арван жил явуулсан нэг судалгаагаар «найз нөхөдтэйгээ байнга харьцдаг, бусадтай илэн далангүй ярилцдаг» өндөр настнууд илүү урт насалдгийг тогтоожээ. 2008 онд Канад, АНУ-ын судлаачид «зөвхөн өөртөө бус, бусдад мөнгө зориулдаг хүн жаргалтай байдгийг» олж тогтоожээ.
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Бараг 2 000 жилийн өмнө бичигдсэн өөр ямар нэг номын анагаах ухааны холбогдолтой мэдээлэлд та итгэх үү? Эсвэл Библи ийм хосгүй ном уу?
[8-р хуудасны товчлол]
«Библи миний сонирхлыг үнэхээр их татдаг. . . . Учир нь Библиэс эрүүл мэндэд тустай юм ихийг мэдэж болдог». Доктор ХОВАРД КЕЛЛИ (FOUNDING FACULTY MEMBER OF THE JOHNS HOPKINS UNIVERSITY SCHOOL OF MEDICINE)