Түүхийн баримттай тохирдог
Түүхийн баримттай тохирдог
«Бүгдийг эхнээс нь нягтлан судалсан» (ЛУК 1:3).
БИБЛИ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ? Үлгэр домгийн үйл явдал хэзээ, хаана болсон нь, баатруудынх нь хэн болох нь тодорхойгүй байдаг. Харин Библид түүхийн олон баримтыг дэлгэрэнгүй бичсэн байдаг учир «үг ... [нь] бүгд үнэн» гэсэн итгэл төрүүлдэг (Дуулал 119:160, ХГ, 1998).
ЖИШЭЭ: Библид нэгэн үйл явдлын талаар ингэж бичсэн байдаг. «Вавилоны хаан Небухаднезар ... [Иудагийн хаан] Иехоиахиныг цөллөгт аваачив». Хожим нь «Вавилоны хаан Евил-меродах хаан суудалдаа заларсан тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинг шоронгоос чөлөөлөв». Тэгээд «хаан түүнд [Иехоиахинд] амьдралынх нь бүх өдрүүдийн туршид өдөр бүрийн хувь хишиг болох тогтмол тэтгэлгийг ханган нийлүүлж байжээ» (Хаадын дэд 24:11, 15; 25:27–30).
АРХЕОЛОГИЧИД ЮУ ОЛСОН БЭ? Археологичид эртний Вавилоны балгаснаас II Небухаднезар хааны үед хамаарах албаны бичиг олжээ. Уг бичигт хоригдлууд болон хааны гэрийнхний тэтгэмжид байдаг хүмүүс ямар хангамж авдаг байсныг жагсаан бичжээ. Тийм хүмүүсийн тоонд «Яахудын [Иудагийн] хаан Яаукин [Иехоиахин]» болон түүний гэрийнхнийг оруулсан байж. Тэгвэл Небухаднезарын залгамжлагч Евил-меродах гэх хүн үнэхээр байсан уу? Суса хотоос холгүй олдсон вааран дээрх бичигт «Вавилоны хаан Небухаднезарын хүү, Вавилоны хаан Амил-Мардукийн [Евил-меродахын] ордон» гэж тэмдэглэсэн байдаг.
ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Түүхийн баримттай нарийн тохирдог шашны ном өөр байдаг уу? Эсвэл Библи ийм хосгүй ном уу?
[5-р хуудасны товчлол]
«Эртний бусад ном судрынхтай харьцуулахад Библид тэмдэглэсэн он тоолол, газарзүйн мэдээлэл нь илүү нарийн зөв, үнэн бодитой байдаг». РОБЕРТ Д. ВИЛСОН («A SCIENTIFIC INVESTIGATION OF THE OLD TESTAMENT»)
[5-р хуудасны зураг]
Иудагийн хаан иехоиахины тухай дурдсан вавилоны бичиг
[Зураг эзэмшигч]
© bpk, Berlin/Vorderasiatisches Museum, SMB/Olaf M. Tessmer/Art Resource, NY