Библитэй холбоотой асуултын хариу
Нас барагсад ирээдүйд яах вэ?
Үхлийг гүн нойртой зүйрлэж болно. Нас барсан хүн юу ч мэдэрч, юу ч хийж чаддаггүй. Харин нас барсан хүнийг Амь өгөгч амилуулж чадна. Бурхны өгсөн хүчээр Есүс нас барсан хэд хэдэн хүнийг амилуулсан нь үүний нэг баталгаа юм (Номлогчийн үгс 9:5; Иохан 11:11, 43, 44-ийг уншина уу).
Нас барсан хүн унтаж байгаа хүнтэй адил гэдгийг юу гэж ойлгох вэ?
Бурхан ой санаандаа байгаа, нас барсан хүмүүсийг шинэ ертөнцөд амилуулна гэж амласан. Бурхныг амь өгөх хүртэл нас барагсад гүн нойрсож байна. Төгс хүчит Бурхан нас барагсдыг амилуулах гэж тэмүүлдэг (Иов 14:14, 15-ыг уншина уу).
Амилсан хүмүүс яах вэ?
Бурхны амилуулсан хүн өөрийгөө хэн байсныг санаж, найз нөхөд, гэр бүлийнхнийгээ танина. Бие нь үгүй болсон хүнийг хүртэл Бурхан шинэ биетэйгээр амилуулж чадна (1 Коринт 15:35, 38-ыг уншина уу).
Харьцангуй цөөн хүн тэнгэрт амилна (Илчлэлт 20:6). Харин ихэнх хүн диваажин дэлхий дээр амилна. Тэр үед хүмүүс амьдралаа шинээр эхэлж, мөнх амьдрах боломжтой болно (Дуулал 37:29; Үйлс 24:15-ыг уншина уу).