Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | ЯАВАЛ АЖИЛДАА ДУРТАЙ БАЙХ ВЭ?

Хөдөлмөрч байх нь хоцрогдсон уу?

Хөдөлмөрч байх нь хоцрогдсон уу?

Нүүлгэлтийн компанид ажилладаг Алекс ачааны машин руу хайрцагтай юм зөөнгөө уртаар санаа алдана. «Би ер нь яагаад ямар ч дэвшилгүй энэ ажлыг хийх ёстой юм бэ? Яаж өөр аятайхан ажил олъё доо. Ерөөсөө ажил хийхгүй байж болдог бол мөн сайхан аа!» гэж бодно.

Өнөө үед олон хүн Алексын адилаар ажилдаа дургүй болжээ. Авто засварчин Аароны ярьснаар хүмүүс «хар бор» ажлыг голдог. «Сайхан ажилтай болтлоо энэ ажлыг хийе» гэдэг.

Хүмүүс шаргуу хөдөлмөрлөхөөс цааргалдгийн учир юу вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр баян тансаг, амрыг харсан, «өв тэгш» амьдралыг сурталчилдаг нь их нөлөөлдөг. Засварчин Мэтью: «Амь зуухын тулд чармайн ажиллахыг ямар амжилт гэх юм бэ гэж хүмүүс боддог» хэмээжээ. Цэвэрлэгч Шэйний хэлснээр, хүмүүс цалингаа голдог, өдөржин ажиллах дургүй болсон.

Нөгөөтээгүүр, хүнд хөдөлмөр эрхэлдэг ч ажилдаа дуртай, сайхан амьдарч яваа хүмүүс бий. 25 настай, барилгачин Даниэл: «Зөв зорилгын төлөө шаргуу ажиллах үнэхээр сайхан» гэжээ. 23 настай Андрэ: «Ажил аз жаргал хоёр хоорондоо холбоотой гэж би боддог. Гараа хумхин зүгээр суулаа гээд яваандаа уйдна уу гэхээс яаж жаргалтай байх вэ дээ» гэж ярьсан юм.

Даниэл Андрэ хоёр шиг хүн олон бий. Тэд ажилдаа яаж дуртай болсон юм бол? Товчхон хэлбэл, Библийн зарчмыг хэрэгжүүлсэн. Библид, ажлаас хойш суухыг биш, харин ч хичээл зүтгэл гарган, шаргуу хөдөлмөрлөхийг уриалдаг. Бас яавал ажилдаа дуртай байхыг бичсэн байдаг.

Библийн ямар зарчмыг хэрэгжүүлбэл ажилдаа дуртай байх талаар дараагийн өгүүллээс уншаарай.