Библитэй холбоотой асуултын хариу
Яавал сайн аав ээж байх вэ?
Эцэг эх бие биеэ хайрлаж хүндэтгэдэг байх нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг (Колоссай 3:14, 19). Ехова Бурхан Хүүгээ магтан сайшаадаг байсны адилаар сайн эцэг эх үр хүүхдээ хайрлаж, магтаж сайшаадаг (Матай 3:17-г уншина уу).
Бурхан үйлчлэгчдээ сонсож тэдэнд санаа тавьдаг. Эцэг эхчүүд Еховаг дууриан хүүхдийнхээ хэлэх үгийг сонсох хэрэгтэй (Иаков 1:19). Сэтгэл санаа нь тавгүй үед хүүхдээ ойлгох учиртай (Тооллого 11:11, 15-ыг уншина уу).
Хүүхдээ яавал хариуцлагатай хүн болгох вэ?
Гэрийн дүрэм тогтоох эрх эцэг эхчүүдэд бий (Ефес 6:1). Бурхныг дууриагаарай. Ехова Бурхан тодорхой дүрэм журам тогтоож, түүнийг нь зөрчвөл ямар үр дагавар амсахыг хэлж өгдөг (Эхлэл 3:3). Хүмүүсийг өөрийнхөө үгээр байлгах гэж албадахын оронд зөв юм хийхийн ашиг тусыг хэлж өгдөг (Исаиа 48:18, 19-ийг уншина уу).
Хүүхдээ Бурхныг хайрладаг хүн болгохыг зориорой. Бурхныг хайрладаг хүүхэд таны эзгүйд ч зөв юм хийдэг. Бурхан үлгэр жишээ үзүүлэн биднийг сургадаг. Үүнтэй адилаар, Бурхныг хайрлахын үлгэр жишээг хүүхдэдээ үзүүлээрэй (Дэд хууль 6:5–7; Ефес 4:32; 5:1-ийг уншина уу).