ОНЦЛОХ СЭДЭВ | АВЛИГАГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР
Бурхны Хаанчлал—Авилгаас ангид засгийн газар
Никарагуа улсын аудитын ахлах байцаагч засгийн газар дахь авлигыг үндсээр нь үгүй хийх аргагүйн учрыг тайлбарлажээ. Тэрбээр: «Төрийн албан хаагч орой ажлаа тараад жирийн л иргэн. Бид бүгдээрээ нийгмийн бүтээгдэхүүн» гэж хэлсэн байна.
Хүний нийгэм, түүний нэг хэсэг болсон засгийн газар авлигад өртдөг гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл хүний нийгмийн хэрэг явдалд оролцдоггүй засгийн газар л авлигад автахгүй байж чадна гэсэн үг. Ийм засгийн газрыг Библид Бурхны Хаанчлал гэдэг. Энэ засгийн газрын төлөө залбирч байхыг Есүс дагалдагчдадаа захисан (Матай 6:9, 10).
Бурхны Хаанчлал бол тэнгэрт байдаг бодит засгийн газар юм. Хүний бүх засгийн газрыг хална (Дуулал 2:8, 9; Илчлэлт 16:14; 19:19–21). Засгийн газар дахь авлигыг үгүй хийх нь Бурхны Хаанчлалын авчрах нэг ивээл юм. Үүнд итгэж болох зургаан учрыг авч үзье.
1. ЭРХ МЭДЭЛ
ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ: Хүний засгийн газар ард иргэдээсээ авдаг татвараар ихэвчлэн санхүүждэг. Мөнгөний энэхүү урсгалаас зарим төрийн албан хаагч завших тохиолдол гардаг. Бас зарим албан хаагч, татвар болон бусад төлбөрийг багасгахыг хүссэн хүмүүсээс хахууль авдаг. Алдагдлаа нөхөхийн тулд засгийн газар татвараа нэмдэг, авлига улам ихэсдэг. Үүнээс болоод хамгийн их хохирдог нь үнэнч шударга хүмүүс юм.
ГАРАХ АРГА ЗАМ: Бурхны Хаанчлал Төгс хүчит Бурхан Еховагаас * эрх мэдэл авсан (Илчлэлт ). Бурхны Хаанчлал үйл ажиллагаагаа явуулахын тулд татвар авах шаардлагагүй. Харин ч «агуу их хүчтэй», өгөөмөр сэтгэлтэй Бурхны дэмжлэгтэйгээр тэнгэрийн засгийн газар ард иргэдийнхээ хэрэгцээг арвин ихээр хангана ( 11:15Исаиа 40:26; Дуулал 145:16).
2. ЗАХИРАГЧ
ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ: Өмнөх өгүүлэлд дурдсан Сюзан Роуз-Акерман авлигыг үгүй хийхийн тулд «дээрээс эхлэх хэрэгтэй» гэж хэлжээ. Цагдаа эсвэл гаалийн ажилтны авлига авах явдлыг засгийн газар зогсоох гэж оролддог боловч том албан тушаалтнуудыг хүлцээд өнгөрдөг болохоор нэр хүнд нь унадаг. Хамгийн их ёс зүйтэй захирагч ч алдаж энддэг. Библид «Газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө» гэж бичсэн нь үнэн юм (Номлогчийн үгс 7:20).
Хэзээ ч өгч байгаагүй том хахуулиас Есүс татгалзсан
ГАРАХ АРГА ЗАМ: Бурхны сонгосон хаан Есүс Христ төгс бус хүнээс ялгаатай нь, бусдын нөлөөнд автаж буруу юм хийхгүй. Диавол «дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг» харуулж, өөрт нь ганцхан удаа мөргөвөл энэ бүхнийг өгнө гэж амласан ч Есүс татгалзсан (Матай 4:8–10; Иохан 14:30). Есүс шонд тарчилж байхдаа хүртэл тууштай үнэнч байхыг хүссэн учраас хүмүүсийн өгсөн юмыг уугаагүй. Уугаад өвчнөө намдааж болох ч өөрийн гэсэн ухаантай байж чадахгүй байх байсан (Матай 27:34). Ийнхүү Хаанчлалын тэргүүн байх шаардлага хангасан түүнийг Бурхан амилуулсан (Филиппой 2:8–11).
3. ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ: Олон оронд сонгууль явуулдаг. Ийнхүү авлигад автсан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх боломжтой болдог. Гэтэл үнэн хэрэг дээрээ, өндөр хөгжилтэй гэгдэх оронд хүртэл сонгуулийн кампани болон сонгуулийн явцад шударга бус юм гардаг. Баячууд сонгуулийн кампанид хөрөнгө оруулах гэх мэтээр одоогийн болон дараа нь гарч ирэх албан тушаалтныг дэмжиж тэднээр хүссэнээ хийлгэх боломж бүрдүүлдэг.
АНУ-ын дээд шүүхийн шүүгч Жон Пол Стивенсийн бичсэнээр энэ нь «төр засаг хэр сайн байх, хэр хуулиа сахидаг байх вэ гэдэгт нөлөөлөхөөс гадна, төр засагтаа итгэх ард түмний итгэлийг үгүй хийдэг» ажээ. Бусад байгууллагаас илүү улс төрийн намууд их авлига авдаг гэсэн ойлголт нийтлэг байдаг нь гайхах зүйл биш юм.
ГАРАХ АРГА ЗАМ: Бурхны Хаанчлал үүрд мөнхөд тогтвортой захирах учир сонгууль явуулах юм уу, сонгуулийн луйвар гарах нөхцөл бүрдэхгүй (Даниел 7:13, 14). Захирагчийг нь Бурхан сонгосон учир хүмүүс саналаа өгөх юм уу, огцруулах шаардлагагүй. Бурхны Хаанчлалын тогтвортой байдал нь ард иргэдийнхээ үүрдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулна гэсэн баталгаа болдог.
4. ХУУЛЬ
ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ: Хуулиа шинэчилбэл асуудал шийдэгдэх юм шиг санагддаг. Олон шинэ хууль батлах нь авлигад орон зай гаргадаг болохыг мэргэжилтнүүд олж тогтоосон байна. Авлигатай тэмцэх хууль гаргасан ч амьдрал дээр хэрэгждэггүй.
ГАРАХ АРГА ЗАМ: Бурхны Хаанчлалын хууль хүний засгийн газрынхаас хамаагүй давуу. Жишээлбэл, болно болохгүй гэсэн урт жагсаалт гаргахын оронд Есүс: «Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» гэж хэлсэн. Үүнийг хожим нь Алтан дүрэм гэдэг болсон (Матай 7:12). Бурхны Хаанчлалын хууль аливаа сэдэл хандлага, үйл хэргийг чухалчлан үздэгээрээ бусдаас ялгаатай. Есүс: «Чи хөршөө өөрийн адил хайрла» гэж хэлсэн (Матай 22:39). Хүний зүрх сэтгэлийг хардаг Бурхан л ийм тушаал өгч чадна (1 Самуел 16:7).
5. СЭДЭЛ ХАНДЛАГА
ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ: Авлига нь сувдаг шунахай зан хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй. Төрийн түшээд иймэрхүү зан гаргадаг нь тун тоогүй. Сөулд их дэлгүүрийн барилга нурсан тухай өмнөх өгүүлэлд дурдсан. Барилгын компанийнхан чанартай материал авч, аюулгүй байдлын дүрэм сахиснаас төрийн албан хаагчдад хахууль өгвөл хямд тусна гэж боджээ.
Авлигыг үгүй хийе гэвэл хүмүүс зүрх сэтгэлдээ байгаа аминч үзэл, шунахай зангаа дарж сурах хэрэгтэй. Гэхдээ хүний засгийн газарт ийм сургалт явуулах хүсэл ч, чадал ч байхгүй.
ГАРАХ АРГА ЗАМ: Бурхны Хаанчлал авлигатай хэрхэн тэмцдэг вэ? Авлигын үндэс болсон буруу Ефес 4:23). Хувиа хичээсэн, шунахай зангаа хаяж, байгаа юмандаа сэтгэл ханаж, бусдыг бодож сурдаг (Филиппой 2:4; 1 Тимот 6:6).
хандлагаа дарахыг хүмүүст заадаг. Энэхүү боловсролын ачаар хүмүүс «оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгддэг» (6. АРД ИРГЭД
ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ: Хүмүүжил сайтай, ёс суртахуунтай хүн ч шударга бус замыг сонгодог. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, засгийн газар авлигыг арилгаж чаддаггүйн учир нь энэ ажээ. Авлигын хамрах хүрээ болон хор хөнөөлийг багасгаж чадвал сайн гэж үздэг.
ГАРАХ АРГА ЗАМ: Төр засаг авлигатай тэмцэхийн тулд хүмүүст «ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай» байхыг уриалах хэрэгтэй гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын, Авлигатай тэмцэх конвенцид заажээ. Бурхны Хаанчлал ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байхыг хүмүүст уриалаад зогсохгүй ийм байхыг ард иргэдээсээ шаарддаг. «Шуналтангууд», «худалч» хүмүүс Бурхны Хаанчлалд орохгүй гэж Библид байдаг (1 Коринт 6:9–11; Илчлэлт 21:8).
Хүмүүс Христийн эртний дагалдагчдын адил, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж чадна. Жишээлбэл, Симон гэдэг шавь, элч нарт мөнгө өгч, онцгой чадвартай болохыг хүсдэг. Тэгэхэд нь элч нар татгалзаж «энэ хар санаархалдаа гэмш» гэдэг. Симон буруу юм хүсэх нь ямар аюултайг ойлгоод алдаагаа засахыг хүсжээ. Тэгээд өөрийнх нь төлөө залбирахыг элч нараас гуйсан байна (Үйлс 8:18–24).
ХААНЧЛАЛЫН ИРГЭН БОЛОХ НЬ
Ямар ч үндэстэн бай, Хаанчлалын иргэн болох боломж хүн бүрд бий (Үйлс 10:34, 35). Бурхны Хаанчлал дэлхий дахинд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Еховагийн Гэрчүүдээр Библи үнэ төлбөргүй заалгаж Хаанчлалын иргэн болохын тулд яах ёстойг мэдэж аваарай. Тэд танд дуртайяа тусална. Долоо хоногт 10 минут хичээллэсэн ч болно. Та Бурхны Хаанчлалын тухай олон зүйлийг, төр засгийн авлигыг хэрхэн арилгах тухай илүү ихийг мэдэж авна (Лук 4:43). Ойр хавийнхаа Еховагийн Гэрчтэй холбоо барих юм уу, манай jw.org/mn Вэб сайтад зочлоорой.
^ д/м 8 Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.