Библи унших төлөвлөгөө
Амьдралд хэрэгтэй мэргэн ухаан Библид бий. Та Библийг тогтмол уншиж, эргэцүүлэн бодож, мэдсэн зүйлээ ажил болгодог бол «амжилтад хүрэх болно» (Иошуа 1:8; Дуулал 1:1–3). Бас Бурхныг болон Хүү Есүсийг нь таньж мэднэ. Энэ мэдлэгийн ачаар аврагдах боломжтой (Ёохан 17:3).
Библийн номуудыг ямар дарааллаар унших ёстой вэ? Дараах аргуудаас сонгоорой. Энэхүү хуваарь нь Библийн номуудыг дарааллын дагуу эсвэл сэдэв сэдвээр унших зориулалттай. Жишээ нь Бурхан эртний Израйлтай хэрхэн харьцаж байсныг мэдье гэвэл тусгайлан тэмдэглэсэн бүлгүүдийг уншаарай. Мөн Христийн дагалдагчдын хурал I зуунд хэрхэн үүсэн байгуулагдаж, хэрхэн томорсныг мэдэхэд зориулсан бүлгүүдийг өөрөөр тэмдэглэсэн байгаа. Та өдөр бүр хуваарийн дагуу уншаад байвал жилийн дотор Библийг бүгдийг нь уншиж дуусгана.
Та Библийг өдөр бүр, жилийн дотор эсвэл анх удаа уншихаар төлөвлөж байгаа бол энэ хуваарь тус болно. Энэхүү Библи унших хуваарийг хэвлэж аваад өнөөдрөөс мөрдөж эхлээрэй.