Skip to content

Гарчиг руу орох

kovop58/stock.adobe.com

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Олимп хүмүүсийг жинхэнэ ёсоор нэгтгэж чадах уу?—Библид юу гэж байдаг вэ?

Олимп хүмүүсийг жинхэнэ ёсоор нэгтгэж чадах уу?—Библид юу гэж байдаг вэ?

 2024 оны зуны Олимпод 206 орны тамирчид оролцож, тэмцээнийг 5 тэрбум гаруй хүн үзэж сонирхов. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах: «Олимп бол дэлхийг нэгтгэх хүчтэй. Бид харилцан адилгүй, өөр өөр газар амьдардаг ч бидний эв нэгдэлд асар их хувь нэмэр оруулна» гэв.

 Олимп хүмүүсийг жинхэнэ ёсоор нэгтэж чадах уу? Жинхэнэ эв нэгдэлтэй, амар тайван цаг ирэх болов уу?

Олимп эв нэгдэл, амар тайвныг бий болгох уу?

 Энэ жилийн Олимп зөвхөн тэмцээнээр хязгаарлагдсангүй. Хүний эрх, арьс өнгө, шашин шүтлэгийн ялгаа, хүйсийн тэгш бус байдлаас улбаатай хүмүүсийг талцан хуваагдахад хүргэдэг нийгэм улс төрийн асуудлыг бас хөндсөн.

 Олимп зэрэг олон улсын түвшний спортын арга хэмжээг хүмүүс сэтгэл сэргээх зорилгоор үздэг. Гэтэл үнэндээ эдгээр нь хүнийг эвтэй байлгахаас илүүтэй өрсөлдөх, талцан хуваагдахад хүргэдэг.

 Хүмүүс хоорондоо эв найртай амьдрахад саад болдог зан чанарын тухай Библид зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1–5). Энэ зөгнөлийг «Библид өнөөгийн хүмүүсийн бодол санаа, үйлдлийг урьдчилж зөгнөсөн үү?» (англи) гэсэн өгүүллээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Дэлхий дахинд жинхэнэ эв нэгдэл, амар тайван бий болно

 Хүмүүс эв нэгдэлтэй, жинхэнэ амар тайван байхыг Библид бичсэн байдаг. Дэлхий даяар бүх хүн «Бурхны Хаант төр» гэсэн тэнгэрийн засгийн газрын удирдлаган доор эв нэгдэлтэй амьдарна (Лук 4:43; Матай 6:10).

 Энэ Хаант төрийн хаан Есүс Христ дэлхий даяар эв нэгдэл, амар тайвныг тогтоохыг Библид ийн бичсэн байдаг.

  •    «Зөв шударга хүн цэцэглэг. ... амар тайван ч арвин ихээр байг» (Дуулал 72:7).

  •   «Тэрбээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь аварна. ... Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах болно» (Дуулал 72:12, 14).

 Өнөөдрийг хүртэл дэлхийн 239 оронд амьдардаг олон сая хүн Есүсээс суралцаад эв нэгдэлтэй амьдарч байна. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг Еховагийн Гэрчүүд амар тайван амьдрахад суралцаж байна. Та илүү ихийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Үзэн ядахаа больцгооё!» гэсэн өгүүллээс уншина уу.