СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Хэнд итгэж найдах вэ?—Библид юу гэж байдаг вэ?
Өнөө цагт хүмүүсийн итгэлийг нь хөсөрдүүлдэг, найдваргүй хүмүүс олширчээ. Тэдгээр хүмүүсийн дунд:
ард иргэдийн биш өөрийн эрх ашгаа эн тэргүүнд тавьдаг, улс төрийн удирдагчид
олон нийтэд үнэн, худлыг нь хольж хутгаж мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийнхэн
хүмүүсийн сайн сайхныг боддоггүй эрдэмтэд
хүмүүст Бурхны тухай хэлж ярихаас илүү улс төрийн ажилд идэвхтэй оролцдог шашны удирдагчид бий.
Хэн хүнд хамаагүй итгэх нь ухаалаг бус юм. Библид ийн уриалсан байдаг:
«Ноёдод бүү итгэ, авралгүй хүний хүүд ч бүү итгэ» (Дуулал 146:3).
Найдвартай нэгэн
Библид хэнд итгэж найдаж болохыг тодорхой бичсэн байдаг. Тэр бол Есүс Христ юм. Тэрбээр олон зууны өмнө амьдарч байсан сайн хүн төдийгүй «Бурхан түүнийг Хаанаар томилсон ба түүний Хаант төр нь мөнхийнх» юм (Лук 1:32, 33). Есүс одоо Бурхны Хаант төр буюу засгийн газрын хаанаар тэнгэрээс захирч байна (Матай 6:10).
Есүст яагаад итгэж, найдаж болохыг «Хаант төрийн Хаан хэн бэ?», «Хаант төр юу хийх вэ?» гэсэн өгүүллүүдээс мэдэж аваарай.