СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Бүх үндэстэн ястан тэгш эрхтэй байх боломжтой юу?—Библид юу гэж байдаг вэ?
Энэ нь олон хүний хувьд биелшгүй мөрөөдөл юм.
«Арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах үзэл албан байгууллага, нийгмийн бүлгийг хор адил хордуулж, аль ч улсын хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлсөөр байна. Энэ үзлийн гайгаар хүмүүс бие биетэйгээ шударга бус харьцдаг»—НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш.
Яс үндсээр ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш болох цаг ирэх болов уу? Библид юу гэж байдаг вэ?
Эрх тэгш байдлын талаарх Бурхны үзэл
Өөр өөр үндэстэн ястны хүмүүсийг Бурхан юу гэж үздэг вэ?
«[Бурхан] дэлхий дээр амьдруулахаар нэг хүнээс бүх үндэстнийг бий болгосон» (Үйлс 17:26).
«Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг» (Үйлс 10:34, 35).
Хүн төрөлхтөн бүгдээрээ нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд Бурхан бүх үндэстэн ястны хүмүүсийг таалдгийг Библи нээн илчилдэг.
Хүн төрөлхтөн бие биетэйгээ хэрхэн шударга харьцдаг болох вэ?
Тэнгэрт байдаг засгийн газар болох Бурхны Хаант төр ийм сайхан нийгмийг бий болгоно. Бие биетэйгээ яаж зөв харьцахыг хүмүүст заана. Үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах үзлээс ангижрахад хүмүүс суралцана.
«Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана» (Исаиа 26:9).
«Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үр дүн нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно» (Исаиа 32:17, АБН, 2013).
Өнөөдөр олон сая хүн бие биеэ хүндлэн дээдэлж харьцахыг Библиэс сурч байна.
Илүү ихийг мэдье гэвэл «Алагчлах үзэл анагаагдах уу?» гэсэн «Сэрцгээ!» сэтгүүлийн дугаарыг уншаарай.
Эцэг эхчүүд энэ сэдвээр гэрийнхэнтэйгээ ярилцах бол «Бусдыг яс үндсээр нь ялгаварлан гадуурхахгүй байхыг хүүхдэдээ заах нь» гэсэн өгүүллийг уншина уу (англи).