СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд улам бүр муудаж байна—Библид юу гэж байдаг вэ?
2023 оны 2-р сарын 13-ны даваа гарагт АНУ-ын Өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх төв (ӨХУСТ) АНУ дахь өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн талаар нэгэн тайлан гаргажээ. Ахлах сургуулийн сурагчдын 40 гаруй хувь нь ямар ч итгэл найдваргүй, байнга гутранги байдгийг тогтоосон байна.
ӨХУСТ-ийн Өсвөр насныхан болон сурагчдын эрүүл мэндийн тасгийн захирал доктор Кэтлин Этиер: «Сүүлийн 10 гаруй жилд залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд муудсаар байна. Гэхдээ өсвөр насны охидын сэтгэцийн эрүүл мэнд урьд хожид байгаагүйгээр муудаж, улам олон охин амиа хорлохыг бодсон, оролдсон байна» гэжээ.
Тайланд ийнхүү дурдсан байна.
Өсвөр насны охидын 14 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Доктор Этиер: «Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Таны таньдаг өсвөр насны 10 охины дор хаяж нэг, эсвэл түүнээс ч илүү нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн үг» гэжээ.
Өсвөр насны охидын 30 хувь нь амиа хорлох тухай үнэхээр бодсон.
Өсвөр насны охидын 57 хувь нь ямар ч итгэл найдваргүй, байнга гутранги байдаг.
Эдгээр тоо үнэхээр зүрх зүсэм. Уг нь хүн залуу насандаа баяр баясгалантай, аз жаргалтай байдаг биз дээ? Тулгараад байгаа асуудлыг даван туулахад өсвөр насныханд юу тус болох вэ? Библид юу гэж байдаг вэ?
Библид өсвөр насныханд тустай зөвлөгөө бий
Библид бидний амьдарч байгаа цаг үеийг «илүү хэцүү цаг» гэж тодорхойлжээ (2 Тимот 3:1–5). Гэхдээ тулгамдаж байгаа асуудлыг амжилттай даван туулахад дэлхий дахины олон сая өсвөр насныханд тус болсон зөвлөгөө бас Библид бий. Библид үндэслэсэн дараах өгүүллүүдийг сонирхож уншаарай.
Амиа хорлох бодолтой тэмцэх
Сэтгэл гутрал, гутранги үзэл, сөрөг бодолтой тэмцэх
Санаа зовохоо хэрхэн болих вэ? (англи)
Сэтгэл санаагаа хэрхэн хянах вэ? (англи)
«Гуниглахаа больё, баяр хөөртэй болъё» (зурган кино)
Дээрэлхүүлсэн бол
Дээрэлхүүлбэл яах вэ? (англи)
«Хүүхдүүд чамайг дээрэлхдэг бол» (зурган кино)
Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн бол
Бэлгийн хүчирхийллийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?—Хэсэг 1: Урьдчилан сэргийлэх нь
Бэлгийн хүчирхийллийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?—Хэсэг 2: Сэтгэлийн шархаа эдгээх нь
Библид эцэг эхчүүдэд тустай зөвлөгөө бий
Библид бас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө бий. Амьдралд тулгарах бэрхшээлийг даван туулахад хүүхдэдээ яаж туслах вэ? Библид үндэслэсэн дараах өгүүллийг уншаарай.
Өсвөр насныхан яагаад сэтгэл гутралд ордог вэ? Тэдэнд яаж туслах вэ? (англи)
Өсвөр насны хүүхэд тань өөрийгөө зориуд гэмтээгээд байвал яах вэ? (англи)
Хүүхэд ба цахим орчин—1-р хэсэг: Хүүхдэдээ олон нийтийн сүлжээ ашиглахыг зөвшөөрөх үү?
Хүүхэд ба цахим орчин—2-р хэсэг: Хүүхдэдээ олон нийтийн сүлжээг аюулгүй ашиглахыг заах нь (англи)
Хүүхэд ба ухаалаг утас (1-р хэсэг): Хүүхдээ ухаалаг утастай болгох уу, яах вэ?
Хүүхэд ба ухаалаг утас (2-р хэсэг): Ухаалаг утсыг ухаалаг ашиглахыг хүүхдэдээ заагаарай
Секстингийн талаар өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ? (англи)