Skip to content

Гарчиг руу орох

Pawel Gluza/500Px Plus/Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

50 жилд зэрлэг амьтдын тоо 73 хувиар буурчээ—Библид юу гэж байдаг вэ?

50 жилд зэрлэг амьтдын тоо 73 хувиар буурчээ—Библид юу гэж байдаг вэ?

 2024 оны 10-р сарын 9-нд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) хүний үйл ажиллагаа зэрлэг амьтдад ямар хор хөнөөл учруулж байгаа талаар сэтгэл түгшээх тайланг нийтэлсэн юм. «Сүүлийн 50 жилд (1970-2020) зэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар цөөрсөн» гэжээ. Уг тайланд «Ирэх 5 жилд болох үйл явдал нь дэлхий дээр амьдрал оршин тогтнох эсэхийг тодорхойлно» хэмээн анхааруулсан байна.

 Иймэрхүү тоо баримтыг сонсоод олон хүний сэтгэл түгшдэг нь аргагүй юм. Бид үзэсгэлэнт дэлхийгээ хайрладаг, бас зэрлэг амьтдыг зовохыг хармааргүй байдаг. Яагаад гэвэл Бурхан анхнаасаа хүнээр ан амьтдыг арчлуулахаар санаж зорьсон билээ (Эхлэл 1:27, 28; Сургаалт үгс 12:10).

 Та «Хүмүүс зэрлэг амьтдыг авран хамгаалж чадах болов уу? Библид юу гэж байдаг юм бол?» гэж бодож байж болох юм.

Ирээдүйгээ өөдрөгөөр харах үндэс

 Хүн төрөлхтөн хичнээн хичээсэн ч зэрлэг амьтдыг жинхэнэ утгаар авран хамгаалж чадахгүй. Бурхан л чадна. Библийн Илчлэл 11:18 зөгнөснөөр Бурхан «дэлхийг устгагчдыг устгах» юм. Энэ үгнээс дараах хоёр зүйлийг ойлгож болно.

  1.  1. Бурхан дэлхийг бүрмөсөн сүйрүүлэхийг хүмүүст зөвшөөрөхгүй, сүйрүүлэхийг нь зогсоох арга хэмжээ авна.

  2.  2. Бурхан удахгүй арга хэмжээ авна. Яагаад ингэж хэлж болох вэ? Дэлхийн зэрлэг амьтдыг устгах бодит аюул одоо нүүрлээд байна. Ийм аюул хүн төрөлхтний түүхэнд өмнө нь гарч байгаагүй юм.

 Бурхан энэ асуудлыг яаж шийдэх вэ? Тэнгэр дэх засгийн газар буюу Хаант төрөөрөө дэлхийг бүхэлд нь захируулна (Матай 6:10). Тэр засгийн газрын олгох боловсролын ачаар хүн төрөлхтөн дэлхийн бүх зэрлэг амьтныг арчлан хамгаалах чадвартай болно (Исаиа 11:9).