Skip to content

Гарчиг руу орох

JW LIBRARY

Библи болон хэвлэлээс хайх​—Андройд

Библи болон хэвлэлээс хайх​—Андройд

Хайх үйлдлийн тусламжтайгаар «JW Library»-д байгаа Библи болон ном хэвлэлээс үг хэллэг хайх боломжтой.

Дараах зааврыг дагаарай.

 Библиэс хайх

Уншиж байгаа Библиэсээ үг хэллэг хайж болно.

Библиэ үзэж байхдаа Хайх гэснийг дарж, үгээ бичээрэй. Тэгвэл санал болгож байгаа хувилбарууд гарч ирнэ. Санал болгож байгаагаас сонгох юм уу гарныхаа Enter товчийг дарж хайлтын үр дүнг үзээрэй.

Их хэрэглэгддэг зүйл гэдэгт хайсан үг тань орсон хамгийн их хэрэглэгддэг Библийн зүйлүүдийг харуулна. Бүх зүйл гэдгийг сонговол хайсан үг тань орсон бүх зүйл Библийн номын дарааллаар гарч ирнэ. Өгүүлэл гэдэгт удиртгал хэсэг болон хавсралтад байгаа өгүүллүүдээс харуулна.

Та холбоо үг юм уу өгүүлбэрээр хайх бол, Бүтнээр нь хайх гэснийг сонгож болно. Тэгвэл таны бичсэн холбоо үг, өгүүлбэр бүтнээрээ орсон үр дүн гарч ирнэ.

 Хэвлэлээс хайх

Мөн уншиж байгаа хэвлэлээсээ үг хэллэг хайж болно.

Хэвлэлээ үзэж байхдаа Хайх гэснийг дарж үгээ бичээрэй. Тэгвэл санал болгож байгаа хувилбарууд гарч ирнэ. Санал болгож байгаагаас сонгох юм уу гарныхаа Enter товчийг дарж үр дүнг үзээрэй.

Та холбоо үг юм уу өгүүлбэрээр хайх бол, Бүтнээр нь хайх гэснийг сонгож болно. Тэгвэл таны бичсэн холбоо үг, өгүүлбэр бүтнээрээ орсон үр дүн гарч ирнэ.

 Сэдвээр хайх

Та «Судрыг ойлгох нь» номыг татаж авсан бол тэр номын сэдвүүдээс хайж болно. Аппликейшнд байгаа аль ч Библийн орчуулга, ном хэвлэлээсээ уншиж байхдаа энэ үйлдлийг хийж болно.

Хайх гэснийг дарж сэдвээ бичээрэй. Тэгвэл санал болгож байгаа хувилбарууд дотор «Судрыг ойлгох нь» номын сэдвүүд бас гарч ирнэ. Тухайн сэдэв дээр дарвал өгүүлэл нээгдэнэ.

Эдгээр үйлдлүүд 2014 оны 10 сард гарсан «JW Library» 1.3.4 хувилбар дээр орсон. Энэ хувилбар Андройд 2.3 болон түүнээс хойших загвар дээр ажиллана. Хэрэв эдгээр үйлдлийг хийж болохгүй байвал «“JW Library”-г хэрэглэдэг болох нь—Андройд» гэдэг өгүүллийн «Хамгийн шинэ хувилбарыг хэрэглэх» гэдгийг үзнэ үү.