Skip to content

ДЭЛХИЙ ДАХИНЫ ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

Таганрог орон нутгийн шашны нийгэмлэг болон бусдаас Оросод холбогдуулан үүсгүүлсэн хэрэг

Таганрог орон нутгийн шашны нийгэмлэг болон бусдаас Оросод холбогдуулан үүсгүүлсэн хэрэг

Таганрог орон нутгийн шашны нийгэмлэг болон бусдаас Оросод холбогдуулан үүсгүүлсэн хэргээр Европын Хүний Эрхийн Шүүхээс гаргасан шийдвэрийн хураангуй. Орос улс Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хууль бусаар хориглосон гэж шүүхээр тогтоожээ. Уг шүүх Оросын засгийн газраас ирүүлсэн хуурамч мэдүүлгийг үл хэрэгсэж, Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшил, үйл хэрэг (тухайлбал нийгмийн харилцаа, ном хэвлэл дэх агуулга, шашныхаа үйл хэрэгт зохицуулан зарцуулдаг цаг, эмчилгээний сонголт, хүүхдийн шашны боловсрол болон нийгмийн оролцооны талаарх эцэг эхийн шийдвэр, Гэрч бус гэрийнхэнтэйгээ харилцах харьцаа, дэлгэрүүлэх ажил зэрэг) хууль ёсных бөгөөд шашин шүтэх, санал бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээр хамгаалагдсан гэж дүгнэсэн.