Skip to content

Хувийн мэдээллийг хамгаалах, хэрэглэх тухай олон улсын бодлого

Хувийн мэдээллийг хамгаалах, хэрэглэх тухай олон улсын бодлого

Хувийн мэдээллийг зөвхөн таны хүсэлтийн дагуу тодорхой хугацаанд бүртгэх, хадгалах, хэрэглэх юм уу эсвэл үндэслэл бүхий бусад зорилгоор л ашиглана. Тийм нөхцөлд бидний хүссэн мэдээллийг та өгөөгүй тохиолдолд Watchtower Bible and Tract Society of New York корпорацын веб сайт болон холбогдох аппликейшн дахь зарим хэсэгт нэвтрэх юм уу эсвэл та хүссэн хариугаа авах боломжгүй.

Таны хүсэлт болон өргөдлийг шийдвэрлэхийн тулд хүлээн авагч ажилтан таны мэдээлэлд нэвтрэх эрхтэй. Мөн техник үйлчилгээний мэргэжилтэн системийн засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтэрч болно. Дараах тохиолдлоос бусад зорилгоор таны хувийн мэдээллийг өөр хэн нэгэнд өгдөггүй. Үүнд: (1) хүссэн үйлчилгээг тань үзүүлэхийн тулд танд урьдчилан мэдэгдсэн тохиолдолд, (2) хууль тогтоомж, дүрэм журмыг сахихад зайлшгүй шаардлагатай тохиолдолд, (3) хууль хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагын дагуу, (4) залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон техникийн аюулгүй байдлыг хангахын тулд гэсэн зүйлүүд орно. Энэ веб сайтыг хэрэглэж байгаа нь зөвхөн дээр дурдсан зорилгоор таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхийг та зөвшөөрч байна гэсэн үг. Таны оруулсан хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд худалдах, арилжих юм уу бусдад ашиглуулахгүй.

ВЕБ САЙТ ДАХЬ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭ

Хэрэглэгч манай веб сайтаас ихэнх мэдээллийг авахдаа заавал бүртгүүлж, хувийн мэдээллээ үлдээх шаардлагагүй юм. Гэхдээ веб сайтад зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай хэсэг байдаг бөгөөд тэр тохиолдолд хэрэглэгчийн хүсэлт, өргөдлийн маягт болон хувийн мэдээлэл нь jw.org сайтаар дамжин Еховагийн Гэрчүүдийн хуралд хүргэгдэнэ. Энэ үйл явц зөвхөн таны зөвшөөрсний үндсэн дээр явагдана. Хэрвээ та хувийн мэдээллээ цуцлахыг хүсвэл зарим тохиолдолд хууль зүйн үндэслэл бүхий хүндэтгэх шалтгааны улмаас мэдээллийг цуцлах боломжгүй байдаг.

Веб сайтад оруулсан хувийн мэдээлэл зөвхөн таны тавьсан хүсэлт, зорилгын дагуу ашиглагдана. Дараах зорилгоор веб сайтад хандаж болох юм:

Аккаунт. Энэ веб сайтад аккаунт үүсгэхдээ таны оруулсан э-мэйл хаяг аккаунттай холбоотой асуудлыг шийдэхийн тулд тантай холбоо барихад хэрэглэгдэнэ. Жишээлбэл та хэрэглэгчийн нэр юм уу, нууц үгээ мартсан эсвэл нэвтрэхэд тусламж хүссэн бол хэрэглэгчийн мэдээлэлд таны оруулсан э-мэйл хаягаар холбоо барина.

Хувийн намтар. Веб сайтад аккаунт үүсгэсний дараа хурлын нарийн бичиг хувийн намтарт нэвтрэх эрх өгдөг. hub.pr418.com дахь хувийн намтрынхаа хуудсанд нэмэлт мэдээлэл оруулбал илүү өргөн үйлчлэл санал болгож тантай холбогдоход тухайн мэдээллийг хэрэглэх талаар таны зөвшөөрлийг авах болно. Ямар нэгэн ажилд оролцсон талаар эсвэл ур чадварынхаа талаар нэмэлт мэдээлэл оруулбал тухайн ажлын хариуцагч уг мэдээлэлд нэвтрэх эрхтэй. Мөн шаардлагатай бол Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв болон салбаруудад таны мэдээллийг илгээнэ.

Өргөдлийн маягт. Та Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшил болон бодлогын дагуу шаардлага хангасан бол энэ веб сайт дээр аккаунт үүсгэх юм уу өргөдлийн маягт бөглөж болно. Эсвэл танай хурал таны өмнөөс өргөдлийн маягт бөглөж болох юм. Өргөдөл болгон өөр өөр зорилготой. Жишээ нь, шашны үйлчлэлийн зорилгоор эсвэл чуулган, бусад арга хэмжээний үеэр байрлах байраар хангах юм уу байрлах хүсэлт гаргах гэх мэт. Өргөдөлд бичсэн хувийн мэдээлэлд таны өөрийн, ахлагчийн, дүүрэг хариуцагчийн оруулсан мэдээлэл багтдаг. Таны өгсөн мэдээллийг өргөдлийг тань хүлээн авч шалгах, таны хувийн намтрыг нээх зэрэг удирдан зохион байгуулах зорилгоор л хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл өргөдөлд байгаа мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв эсвэл бусад улсад байгаа Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбаруудад илгээнэ. Аль ч тохиолдолд өргөдлийг нэг нэгээр нь авч үздэг бөгөөд автоматаар шийддэггүй.

Тусгай болон олон улсын чуулган. Хэрэв та тусгай болон олон улсын чуулганд (цаашид «чуулган» гэнэ) оролцох шаардлага хангасан бол энэ сайтаар дамжуулан хүсэлтээ гаргаж болно. Хүсэлт гаргахтай холбоотой бусад нэмэлт мэдээллийг «Өргөдлийн маягт» хэсгээс үзнэ үү.

Чуулганд оролцогчид. Чуулганд оролцох хүн төрсөн огноо, хамт яваа хүмүүсийн мэдээлэл, холбоо барих, хаана байрлах, хэзээ ирэх буцах талаар болон бусад шаардлагатай хувийн мэдээллээ мэдэгдэх шаардлагатай. Хэрэв чуулганд оролцох болбол тухайн чуулганыг зохион байгуулж байгаа Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбар, чуулганы болон зочид хүлээн авах хороо таны хувийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй болно. Чуулган, аялал, бусад үйл ажиллагааг зохион байгуулахад уг мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Зочид буудалд захиалга өгөх, байрлахтай холбогдуулан шаардлага гардаг тул байрлах зочид буудал, буудалтай хамтран ажиллах байгууллагууд, гуравдагч этгээдэд таны хувийн мэдээллийг дамжуулах болно. Мөн таны оролцох үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний байгууллагууд буюу гуравдагч этгээдэд таны хувийн мэдээллийг тань дамжуулна. Хувийн мэдээллээ өгөхгүй байх юм уу устгах хүсэлт гаргасан тохиолдолд чуулганд оролцох боломжгүй. Шаардлагагүй болсон таны хувийн мэдээлэл тэр даруй устгах болно.

Дэлгэрүүлэх тусгай аян. Хэрэв та дэлгэрүүлэх тусгай аянд (цаашид «аян» гэнэ) оролцох шаардлага хангасан бол хүсэлт гарган өргөдлөө энэ сайтаар дамжуулан өгч болно. Өргөдөлтэй холбоотой бусад нэмэлт мэдээллийг «Өргөдлийн маягт» хэсгээс үзнэ үү. Хэрэв аянд оролцох болбол тухайн аяныг зохион байгуулж байгаа Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбар таны хувийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй болно. Аянд оролцох хүн хаана байрлах, хэзээ ирэх буцах, хамт явах хүмүүсийн талаар болон холбоо барих утас, мэйл хаяг гэх мэт мэдээллээ мөн гадаад хэлний мэдлэгийн төвшний талаарх мэдээлэл хийгээд бусад шаардлагатай хувийн мэдээллээ өгөх шаардлагатай. Тухайн салбарын тусгай аян зохион байгуулах хороо нь аяныг зохион байгуулж, дэлгэрүүлэх хэсгийг хуваарилж, байрлах байраар хангахын тулд таны хувийн мэдээллийг хэрэглэнэ. Хуваарилагдсан хэсгийг хариуцсан хүн болон тухайн хэсгийн хурлын ахлагчид аяныг зохион байгуулахын тулд таны хувийн мэдээллийг мөн хэрэглэнэ. Хувийн мэдээллээ өгөхгүй байх юм уу устгах хүсэлт гаргасан тохиолдолд аянд оролцох боломжгүй.

Сургалт. Барилгын ажил болон бусад ажилд оролцох шаардлагыг хангасан бол таныг сургалтад урьж болох юм. Та уг урилгыг хүлээн авах юм уу урилгаас татгалзах, сургалт эхлэхээс өмнө больж болно. Хэрэв та сургалтад хамрагдах урилгыг хүлээн авсан бол сургалт хариуцагчид таны ирц, сургалтаар юу сурсан талаар болон нэмэлт тайлбар үлдээдэг. Сургалт зохион байгуулагчид болон сургагчид hub.pr418.com дахь хувийн намтрын хуудсанд оруулсан ур чадварын тань талаарх мэдээлэлд нэвтэрч, авч үзэх эрхтэй. Мөн шаардлагатай бол Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв болон салбаруудад таны мэдээллийг илгээнэ.

Хандив. Та онлайнаар хандив өргөвөл бид таны нэр болон холбогдох мэдээллийг авдаг. Кредит картаар өгч буй хандивыг хүлээн авахдаа аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээлэл хамгаалах талаар дэлхий дахинд итгэл хүлээсэн үйлчилгээ үзүүлдэг онлайн төлбөрийн системийг хэрэглэдэг. Хандив өргөхөд шаардлагатай байж болох мэдээлэл, тухайлбал кредит картын дугаар эсвэл дансны дугаар гэх мэтийг систем рүү илгээдэг. Таны өргөсөн хандивыг The Payment Card Industry Data Security Standard (“PCI DSS”)-ын горимын дагуу бид аюулгүй хүлээн авдаг. Хандив авсан тухай мэдээллийг хандив хүлээн авагчийн хууль ёсны эрхийн дагуу эсвэл холбогдох хуулийн дагуу хадгалдаг. Үүнд хандивласан огноо, мөнгөний хэмжээ, хандивын төрөл ордог. Ингэснээр бид тайлан тооцооны стандартыг мөрдөж, энэ хугацаанд таны асуусан асуултад хариулах боломжтой юм. Мөн нэмэлт хандив авах зорилгоор холбоо барьдаггүй.

Еховагийн Гэрчтэй уулзах хүсэлт. Та Библи юм уу Гэрчүүдийн тухай илүү ихийг мэдье гэвэл Еховагийн Гэрчтэй уулзах хүсэлт гаргаж болно. Таны бөглөсөн хувийн мэдээллийг зөвхөн таны гаргасан хүсэлтийн дагуу ашиглана. Та хүсэлтээ баталгаажуулбал, шаардлагатай тохиолдолд таны гаргасан хүсэлтэд хариу өгөхийн тулд мэдээллийг тань өөр салбар эсвэл бусад улсад байгаа Еховагийн Гэрчүүдийн байгууллага руу явуулж болох юм.

Бусад зорилго. Хандив өргөх, өргөдлийн маягт бөглөх, аккаунт нээх зэргээс бусад тохиолдолд хувийн мэдээллээ (нэр, хаяг, утасны дугаар) илгээх тохиолдол гарч мэднэ. Энэ болгонд танаас шаардаж байгаа мэдээллийн зорилго нь тодорхой байх болно. Таны энэхүү мэдээллийг тодорхой заасан зорилгоос бусад тохиолдолд ашиглахгүй.

«JW LIBRARY» ДАХЬ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭ

«JW Library» дахь хувийн мэдээллийн хэрэглээний тухай «“JW Library” дахь таны хувийн мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?» гэсэн хуудсанд тайлбарласан байгаа.

Энэ хуудсанд тайлбарласанчлан энэ аппликейшн jw.org сайтаас мэдээлэл татаж аваад ажилладаг. Ингэж татаж авахад веб сайт хэрэглэгчийн IP хаяг руу нэвтэрдэг. Веб сайтын цуглуулсан мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, аппликейшны үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдлыг хадгалах зорилгоор хэрэглэнэ. Тодорхой дурдвал, хэрэглэгч аппликейшнд нэвтэрч хэрэглэх, аппликейшны үйлдлийг удирдах, боловсронгуй болгох, залилангийн болон аюултай программыг илрүүлж хамгаалах, аюултай нөхцөл үүссэн үед тохирсон арга хэмжээ авах.

МЭДЭЭЛЛИЙГ БУСАД УЛС ОРОН УРУУ ДАМЖУУЛАХ

Энэхүү шашны байгууллага нь дэлхийн олон оронд хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай веб сайт болон холбогдох бүх аппликейшны зарим гол сервер компьютер АНУ-д байрладаг. Бид таны хувийн мэдээллийг бусад улс орон уруу дамжуулах шаардлагатай байж болох бөгөөд тэдгээр улсад хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах хууль, дүрэм журам харилцан адилгүй байдаг. Таны мэдээллийг боловсруулж дамжуулах явцад бид хамгаалах арга хэмжээ авна. Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг бүх байгууллагад мэдээллийн нууцлалыг хамгаалах хууль, журмыг нэгэн адил мөрдөхийг шаарддаг.

Та манай веб сайтад орж бидэнтэй холбоо барьж бүртгүүлснээрээ мэдээллээ бусад улс орон уруу дамжуулахыг зөвшөөрч байна гэсэн үг. Ингэж мэдээлэл дамжуулах ихэнх тохиолдолд стандарт гэрээний заалтууд гэх зэргийн гэрээг ашигладаг.

ТАНЫ ЭРХ

Бид таны өгсөн мэдээллийг зориулалтынх нь дагуу үнэн зөв, шинэчлэгдсэн мэдээлэл эсэхийг нягталдаг. Таны амьдарч буй улс мэдээллийн нууцлалыг хамгаалах хууль мөрдөгддөг эсэхээс шалтгаалж та дараах эрх эдэлнэ:

  • Танай нутаг дэвсгэрт үйлчилдэг хуульд заасны дагуу таны хувийн мэдээлэл юунд ашиглагдаж, ямар мэдээлэл цугларсныг мэдэх хүсэлт тавих эрхтэй.

  • Хэрэв таны мэдээлэл дутуу эсвэл үнэн зөв биш байвал та мэдээллээ үзэх, засах, устгах, блоклох хүсэлт гаргах эрхтэй.

  • Танд хууль ёсны үндэслэл байгаа бол мэдээллийг хэрэглэхийг хориглох, цаашид хэрэглэхгүй байх хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэв та амьдарч буй улсынхаа хуулиар өөрийн мэдээллээ үзэх, засах, устгах хүсэлтэй бол Мэдээллийн нууцлалыг хамгаалах улс орнууд хуудаснаас холбоо барих мэдээллийг аваарай.

Хувь хүний мэдээллийг таних хангалттай баримттайгаар та мэдээлэл рүүгээ нэвтрэх, засах, устгах зэрэг хүсэлтийг бичгээр гаргана. Таны хүсэлт манай байгууллагын ашиг сонирхлын эсрэг буюу шашны эрх чөлөө, үйл хэргийг аюулд оруулж байгаа эсэхийг нягтлан үздэг. Мэдээллийн талаарх зайлшгүй өөрчлөлтийг бид гуравдагч этгээдэд мэдэгдэх болно.

Хувийн мэдээлэл тань хуулийн дагуу хадгалагдсан тохиолдолд устгах боломжгүй болохыг анхаарна уу. Жишээ нь, энэ шашны байгууллага нь Еховагийн Гэрч хүн нэг бүрийн мэдээллийг хадгалах сонирхолтой байдаг. Ийм мэдээллийг устгах нь байгууллагын үйл ажиллагаа болон шашны итгэл үнэмшлийг зөрчдөг. Хувийн мэдээллээ устгах хүсэлт тань бидэнд тавигддаг хууль зүйн болоод баримт бичгийг хадгалах зэрэг шаардлагаас хамаарч биелүүлэх боломжгүй байж болох юм. Та веб сайтаар дамжуулан өгсөн мэдээллийнхээ талаар орон нутгийн мэдээллийн нууцыг хамгаалах эрх бүхий байгууллагад хандан гомдол гаргаж болно.